НҮБ-аас Олон улсын Ахмадын өдрийг тэмдэглэж байх шийдвэрийг 1990 онд гаргасан. Монгол Улсын Засгийн газар 1992 онд шийдвэр гаргаснаар манай улс Ахмадуудын өдрийг тэмдэглэж иржээ.
Эрхэм хүндэт ахмадуудаа...
Монгол Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Та бүхэн бол Монгол төрийн албанд залуу нас, мэдлэг, чадвар, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан, туршлага хуримтлуулсан Парламентын төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс юм.
Мэдлэг бол туршлага юм. Тиймээс цаашдаа мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж, зөвлөх үйлчилгээ өгч, УИХ-ын цаашдын үйл ажиллагааг төлөвшүүлж, төгөлдөржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.