Ерөнхий сайд ивээл дор “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь“ дээд хэмжээний чуулган эхэллээ



Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” дээд хэмжээний чуулган болж байна.

Тус чуулганыг ЭМЯ, ХӨСҮТ,  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Глобаль сангийн Үндэсний зохицуулах зөвлөл, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслийн нэгж зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Уулзалтанд Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн НББХ-ны дарга П.Анужин,  УИХ-ын гишүүн,  УИХ дахь сүрьеэгүй Монгол лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Сүрьеэгийн эсрэг олон олон улсын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөх Андрей Моснега, Глобаль сангаас Монгол улсын хөтөлбөрийг хариуцсан менежер Аллан Нфемба болон аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, ДЭМБ-ын төлөөлөгчид болон бусад олон улсын байгууллага, үндэсний мэргэжлийн баг хамт олон, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна.

Монгол улсад сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний үед хувь хүн, өрхөөс гарах зардлын судалгааны үр дүнгээр  олон эмэнд тэсвэртэй сүрьеэд өртсөн өрхийн 85%, эмэнд мэдрэг сүрьеэд өртсөн өрхийн 65% санхүүгийн дарамтад орж буй буй зэрэг нь сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар  өвчлөл нас баралтыг бууруулахад бусад салбарын оролцоо хамтын ажиллагаа шаардлагатай гэдгийг харуулж байна. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ