СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор 7 хүүхэд гэмтэж, гурван хүн нас баржээ



2022.10.02-03-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 706 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 530 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 10 нийслэлд, 6 орон нутагт  бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь хохирсон байна.  

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 6 осол бүртгэгдэж,  6 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн 

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  •     Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн. 
  •     Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтсэн.
  •     Бусад хэлбэрээр 1 осол бүтгэгдэж, 1 хүний амь хохирсон. 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж, 7 хүүхэд гэмтсэний 5 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. 

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна. 

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна. 

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 215 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 153, орон нутагт 62 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. 

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулах, аюулгүй байдлаа хангаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх, тээврийн хэрэгслийн дугуйг улирлын чанартай дугуйгаар солих, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд  оролцох үедээ явган хүний гэрэл дохио, гарцаар гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 
 

  Эх сурвалж: ТЦА

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ