БХТ: Барилгын салбарын төрийн болон ТББ, хувийн хэвшлийнхэн санал солилцлоо



 Барилгын хөгжилийн төвөөс  “Өглөөний уулзалт” зохион байгууллаа.

Тус уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Монголын барилгын инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Хонгорзул, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Бодлогын зөвлөх О.Лхагвадорж, гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, “Еstimator pro” программын зохиогч  П.Энхсайхан, Ш.Батболд, "Estimator cloud" программыг санаачлагч Одмандах болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийлээ.

Arslan.mn

Уулзалтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа барилгын материалын үнийг төлөвлөлтийн шатанд бодитоор тооцоход төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах, төсвийн программд тусгагдсан барилгын материалын нэршил, коджуулалтыг цэгцлэх, нийтэд зарлаж хүртээмжтэй болгох сэдвээр чөлөөтэй санал бодлоо солилцлоо.

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ