Б.Жавхлан: Оны эцсээр Хөгжлийн банкны 1 их наяд ЗЭЭЛИЙГ ТӨЛҮҮЛНЭ



Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, стандартын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсад ажиллах гадаад ажилтны тоо, Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр зэрэг 23 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн Банк дээр буй төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой өр зээлийг төлж барагдуулах үүрэг даалгаврыг өмнө нь өгсөн. Үүний биелэлтийг өнөөдөр танилцууллаа. Нэг сарын хугацаанд 140 тэрбумын зээлийг төлсөн. Нэгдүгээр сараас хойш хугацаанд Хөгжлийн Банканд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд байна. 

Энэ хэрээр дараагийн жилүүдэд төлөгдөх бондын эрсдэл ч багасаж байна. Цаашид хөтөлийн цемент, эрэл компаниудын өрийг төлүүлэхээр ажиллаж байна. 800 тэрбумыг жилийн эцэст 1 их наяд хүргэхээр ажиллаж байна. “Эрэл” дээр албадлагын, хууль хүчний байгууллагатай хамтарсан арга хэмжээ авах болж байна. Хөтөлийн цементийн үйлдвэрийн хувьд үйл ажиллагаа нь доголдох учраас Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч ажиллана” гэлээ

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ