Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойг хүлээн авч уулзлаа



Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга С.Е.Донскойг хүлээн авч уулзлааМонгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын XX хуралдаан өнөөдөр эхэлж буй юм. 

Уулзалтын эхэнд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч амжилттай хөгжиж байгааг дурдаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх хамтын хүчин чармайлтаар даван туулах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр орны салбарын яамд хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг талууд дурдаад Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт заасан зарчмуудын хүрээнд хоёр талын ажлын хэсгүүд идэвхтэй ажиллах, УБТЗ-ын үр ашгийг нэмэгдүүлэх, хил орчмын бүс нутгийн худалдааг бэхжүүлэх хэрэгтэй байгааг онцлов.

Мөн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь хоёр талын худалдаанд ихээхэн ач холбогдолтойг дурдав.

 
 
Эх сурвалж : Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ