УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар Канадын Парламентын Сенатын танхимын даргыг Сүхбаатарын талбайд УГТАН АВЛАА



УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт өнөөдөр (2022.10.10) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри, гэргий Карен Фюри нарыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл болон эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зуржээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга ноён Жорж Ж.Фюри нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ