“Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлтийн үйл ажиллагаа болохтой холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Монголын улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар: “Одоогоос гурван жилийн өмнө 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр Монгол улсын засгийн газрын 280-р тогтоол гарч, Чингис хаан, хаад язгууртны музей байгуулах шийдвэр гарч байсан. Энэ шийдвэрийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтайгаар барьж байгуулж, өргөн олон түмэндээ үүд, хаалгаа нээх өдөр ийнхүү болж байна. Маргааш буюу аравдугаар сарын 11-ний морин цагт “Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлтийн ёслол болно. Чингис хаан мэндэлсний 860 жилийн тэгш ой болж байгаагаараа онцлогтой. Эзэн Чингис хаад язгууртныхаа музейг нээснээр түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг татах, олон түмнийг соён гэгээрүүлэхэд ач холбогдолтой томоохон арга хэмжээ гэж үзэж байгаа. Энэхүү музейн сан хөмрөгийг бүтээхэд олон орны эрдэм, судлаачид, засгийн газар, олон орны түүх, соёлын мэргэжилтэд хамтарч ажилласан” гэв.