САЙН МЭДЭЭ: 20 аймаг, 5 дүүрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй “Эрүүл мэндийг дэмжих төв“- тэй болжээ



Иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилгоор 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас 25,6 тэрбум төгрөгний санхүүжилтээр нийт 20 аймаг,  5 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг олон улсын стандартад нийцүүлэн засварлаж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай  1,452 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан авч суурилуулж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ. 

"Эрүүл мэндийг дэмжих төв" нь зүрх судас, эмэгтэйчүүд, дотор, нүд судлал, дуран, эхо, рентген, шүд, чих хамар хоолойн  кабинетуудтай бөгөөд тус төв ашиглалтад орсноор аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачааллыг хуваалцаж,  орон даяар эхэлсэн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх боломж бүрдсэн юм.

Эрүүл мэндийг дэмжих төвийг орон даяар байгуулснаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлж, өвдсөн хойно бус, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлдэг, өвдсөн тохиолдолд эрт илрүүлж эмчилдэг зарчим бүхий шинэ тогтолцоонд шилжих суурь өөрчлөлтийг эхлүүлж Аймаг, Нийслэлийн  эрүүл мэндийн байгууллагууд оношилгооний чадамжийн хувьд нэг түвшинд, нэг гараанаас эхлэх боломжоор хангагдсан байна.

Улсын хэмжээнд 8-р сарын 18-ны байдлаар 272,434 хүн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. 

Орон даяар явагдаж буй эрт илрүүлгийн үзлэгт иргэд өөрийн харгалзах насны багцыг сонгон, эрүүл мэндийн даатгалаараа хамрагдах боломжтой юм.

Ташрамд дурдахад, Төв, Дорноговь, Замын-Үүд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Увс, Завхан, Өвөрхангай Хархорин, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дундговь, Говьсүмбэр аймагт "Эрүүл мэндийг дэмжих төв”-тэй болсон юм.

Arslan.mn

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ