ЭРТ ИЛРҮҮЛЭГ: Булган аймагт ходоодны дуран оношилгоонд орсон иргэдийн 46.5%-д ходоодны өнгөц улайлт илэрчээ



Улс орон даяар хэрэгжиж байгаа “урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоо” 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 296,505 иргэд хамрагдсан.

Аймаг, нийслэлд хийгдэж байгаа энэхүү ажлыг бид бүхэн цувралаар хүргэж байна.

Булган аймгийн хэмжээнд ходоодны дуран оношилгоонд орсон иргэдийн 46.5%-д ходоодны өнгөц улайлт илэрсэн бөгөөд 3 хавдрын сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараагийн шатлалын эмнэлэгт илгээсэн байна.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоонд Та бүхэн өрх, сумын эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн урилгын дагуу хувийн бэлтгэлээ хангаж хамрагдахыг уриалж байна.

Хэрэв танай байгууллагын ажилтанд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үзлэг, шинжилгээ, оношилгоо хамрагдах урилгыг өрх, сумын эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн бол эрүүл мэнддээ оруулж байгаа хөрөнгө оруулалтыг дэмжин тухайн өдрийн чөлөө олгож, дэмжлэг үзүүлээрэй гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ