Эрт илрүүлэх үзлэгт алслагдсан бүс нутгийн иргэд ч хамрагдах БОЛОМЖТОЙ боллоо



Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг “Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамруулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 296,505 иргэн үзлэг, шинжилгээ, оношилгоондоо хамрагдаж, нийт 150,968 өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байна.

Мөн алслагдсан газар, нутгийн иргэдэд тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автобусыг Хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн билээ.

Тэгвэл эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийх иж бүрэн тоноглол бүхий том оврын автобус өнөөдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үзүүлж байна.

Arslan.mn

Тус автобус нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог хийх боломжийг бүрдүүлэн хөдөлгөөнт шийдэлтэй байхаар хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тоноглогдсон тул алслагдсан орон нутгийн иргэдэд ч эрт илрүүлэх үзлэгтээ цаг алдалгүй хамрагдах бүрэн боломжтой болгожээ. 

Arslan.mn

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ