ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймагт ашиглалтад оруулсан “Эрүүл мэндийг дэмжих төв” 21 кабинетаар иргэдэд үйлчилж байна



Эдгээр өдрүүдэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээр ахлуулсан баг орон нутагт ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр (2022.08.27) Сүхбаатар аймагт ажиллаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Арга хэмжээнд  Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзул, Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П. Болормаа, Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч У.Нармандах болон бусад албан хүмүүс оролцож, мэдээлэл өглөө.

Мөн энэ өдөр “Эрүүл мэндийг дэмжих төв"-ийн нээлт боллоо. Улсын төсөв, ЭМЯ-ны 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн эмнэлэгт байгуулагдсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношлогооны зориулалт бүхий энэхүү  төвийг өнгөрсөн 5 дугаар сард ашиглалтад оруулсан. Энэ хугацаанаас хойш тус төвөөр 1200 гаруй иргэн үйлчлүүлжээ.

Эрүүл мэндийг дэмжих төв нь 21 кабинетаар дамжуулан иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүх төрлийн үзлэг, оношлогоог хийж байна. Цаашид нүд болон чих хамрын нарийн хагалгааг орон нутагтаа нутагшуулах зорилтыг тавин ажиллаж буйгаа эмч нар тодотгон танилцуулаа. Мөн сүүлийн үеийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдснаар ажиллах нөхцөл бүрдсэн, иргэдийг үзэж оношлоход урамтай, ажлын бүтээмж үр дүн өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

Arslan.mn

Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “ЭМЯ-наас 2021-2022 онд салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинэчлэлийн талаар олон ажлыг төлөвлөн ажилласан. Энэ хүрээнд 2022 онд 21 аймаг, бүх дүүргүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулах шийдвэр гарч, өндөр төсөвт өртөг бүхий бүтээн байгуулалт орон нутагт амжилттай хэрэгжиж байна. Сүхбаатар аймагт иж бүрэн засвар үйлчилгээтэй, тоног төхөөрөмжтэй 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Дэмжих төв нээлтээ өнөөдөр хийж байна. Өнөөдрийн байдлаар шинэ төв 700 гаруй иргэд тусламж үйлчилгээг үзүүлсэн гэдгийг сонсоод баяртай байна. Энэхүү дэмжих төв нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дуран, рентген оношилгоо, чих хамар хоолойн, мэдрэл, зүрх судас зэрэг эрт илрүүлэг үзлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байгаа. 

Цаашид эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжиж байгаа шинэчлэлийн  ажлын хүрээнд эмнэлгүүд амжилттай ажиллаж, санхүүжилт нь тогтвортой байх, улмаар эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжтой болж байна.” гэдгийг онцлов.

"Эмнэлгийн нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10-30 хувиар нэмэгдүүлсэн"

Arslan.mn

Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзул “Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь 65 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Улс, орон нутаг, төслийн санхүүжилтээр тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тасралтгүй хийснээр тусламж үйлчилгээний төрөл нэмэгдэж, чанар ч сайжирч байна.   Мөн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ өргөжүүлж, иргэдийг санхүү болон цаг хугацааны эрсдэлд оруулахгүй нь тулд тусламж үйлчилгээний төрлөө нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Мөн Нэгдсэн эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах ажлын 2022 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10-30 хувиар нэмэгдүүлсэн. Түүнчлэн орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээндээ сумдын эмч нарыг орон сууцаар хангаж эхэлсэн ба Баруун-Урт хотод нэгдсэн эмнэлгийн ажилчдын орон сууцны барилгын газрын асуудлуудыг шийдвэрлэсэн. Удахгүй аймаг болон нэгдсэн эмнэлгийн хөрөнгө оруулалтаар орон сууцны барилга баригдана.” Гэдгийг онцлов.

"Үзлэг эхэлснээс хойш улаан хоолой, ходоодны хавдрын хоёр тохиолдлыг шинээр илрүүлсэн"

Arslan.mn
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн эрхлэгч У.Нармандах “ Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхэлсэн байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд аюулгүй, тав тухтай, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан орчинд 21 кабинетаар иргэдэд эрт илрүүлгийн шинжилгээ, үзлэг хийж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 18-45 насныхан илүү идэвхтэй хамрагдаж байна. Үзлэг эхэлснээс хойш улаан хоолой, ходоодны хавдрын хоёр тохиолдлыг шинээр илрүүлсэн. Иргэдийн дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл өндөр байгаа.” гэв.

Arslan.mn

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэн  “Багаас нэр өгч өнөөдөр дэмжих төв дээр ирж, эрт илрүүлэг үзлэгт орж байна. Орж ирэхэд орчноос эхлээд сайхан болсон байна. Нэг доор бүх үйлчилгээг авч байгаад баяртай байна. Өглөө ирээд шинжилгээгээ өгөөд, үзлэгт ороод нэг өдөр болохоор байна. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр харуулаад өөрийн мэдэхгүй оношийг бас мэдэж авлаа. Тиймээс иргэд үзлэгт идэвхтэй хамрагдаасай гэж хүсэж байна.” гэв.

Arslan.mn

2021-2022 онд тус аймгийн эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн яам болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 8,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгдсэн байна. Үүний ихэнх буюу 3 тэрбум төгрөг нь тоног төхөөрөмжинд зориулагдсан бол үлдсэн хувь нь автомашины шинэчлэл, эмнэлгийн засвар үйлчилгээнд зарцуулагдсан байна. 2022 онд улсын төсвийн хөрөнгөөр их засварт нийт 350,0 сая төгрөг, Мөн Гадаадын зээл тусламжийн хүрээнд нийт 1,4 тэрбум төгрөгийн 25 нэр төрлийн 223 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.

Ташрамд дурдахад, 2021-2022 онд Эрүүл мэндийн яамнаас 25,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр нийт 20 аймаг, 5 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг байгуулсан. Тус дэмжих төвийн нэг бүрийг хөрөнгө оруулалт 1.8 тэрбум бөгөөд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй 20 гаруй кабинеттай иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Arslan.mn

 

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ