Архидан согтуурсан эмэгтэй агсам тавьж, гэрээ шатаажээ



Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13:13 цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэр, машинаа шатаана гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 37 настай, эмэгтэй “М” гэгч нь согтууран гэр бүлийн хүндээ агсан тавьж таван ханатай Монгол гэрээ шатаасан хэргийг шалгаж байна.

Гэр бүтэн шатсан бөгөөд бэртэж, гэмтсэн хүн байхгүй аж.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ