"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Тэгвэл түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг өнгөрсөн пүрэв гарагт томилсон.
Тэрбээр 2016 оноос хойш “Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд 25 жил эх барих, эмэгтэйчүүдийн салбарт ажиллаж байгаа ба Клиникийн профессор, Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн “Зөвлөх” зэрэгтэй аж.
Ажлын туршлагын хувьд:
- 2016 оноос Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг Захирал
- 2006-2016 Хавдар Судлалын Үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын эмч
- 1997-2006 Улаанбаатар Төмөр Замын төв эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн эмчээр тус тус ажиллаж байжээ.
Ажиллаж байх хугацаанд Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийт 13 бүтээл нийтлүүлсэн ба үүнээс дурдвал "Нийслэлийн амаржих газруудын үйлчилгээний чанарыг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн төсөөлөл ба бодит байдлаар тодорхойлсон дүн", "Төрсөн эхчүүдийн эргэн хэвтэлтийн байдал. Эх барих эмэгтэйчүүдийн, хүүхэд судлал" гэх мэт. Харин олон улсын эрдэм шинжилгээний 4 хуралд илтгэл хэлэлцүүлсэн байна.
Ц.Батболд өнөөдөр ажлаа хүлээн авна.
Тэрээр "Амгалан" амаржих газрын даргаар ажиллаж байх хугацаанд тус эмнэлэгт дараах өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийжээ. Тухайлбал,
Ажилтны нийгмийн баталгааг сайжруулах ажлын хүрээнд:
- Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд 2021 оноос шилжсэн ба шинэчлэлийн үр дүнд эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг сайжруулах боломжийг улам бүр нэмэгдүүлсээн бөгөөд 2022 оны 4 дүгээр сард нийт эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг 10-15 %-иар, 7 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн цалинг 10-20 %-иар тус тус үе шаттай нэмэгдүүлсэн байна.
- Мөн хагас жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэн нийт ажилтнуудад үндсэн цалингийн 100%-ийн урамшуулал, 8 эмч, ажилтны зардлыг 100 хувь дааж гадаад улсад сургалт, аялалд хамруулсан.
- Өнгөрсөн 8 дугаар сард нийт 102 үйлчилгээний ажилтнууддаа үндсэн цалингийн 50-100 хувийн урамшуулал, орон сууцны урьдчилгаа 30 хувийг 2 ажилтанд, их таван ханатай гэрийн эрхийн бичиг 5 ажилтанд олгожээ.
Эмнэлэгт шинэ техник, техологи нэвтрүүлэх, тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр:
- Олон улсын чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2015 стандартын дагуу сэтгэлд нийцсэн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байгаа бөгөөд эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага MNS ISO 15189:2015-ыг стандартыг амжилттай нэвтрүүлэсэн.
- Тус амаржих газар нь 258 эмч, эмнэлгийн ажилтнуудтай, жилд 9000 гаруй эхчүүдийг эсэн мэнд амаржуулж, эх барих ба эмэгтэйчүүдийн болон дурангийн мэс заслын практикт дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшууласан.
- Эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, тэр дундаа ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ мэс заслын тусламж үйлчилгээг нээлттэй болон дурангийн аргаар хийж олон шинэ инновацийг нэвтрүүлэн ажиллаж байна.
- Молекул биологийн шинэ лабораторитой болсон бөгөөд ингэснээр жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлснээр Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх, сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулахад ач холбогдолтой.
- Эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэшил (резидент)-ээр 2018 онд сургалт эрхлэх байгууллага болон резидент эмчийн элсэлт авч, сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж байна. Улсын хэмжээнд сургалт эрхлэх нийт 20 байгууллага байдаг бөгөөд эдгээрийн нэг нь нийслэлийн "Амгалан" амаржих газар юм.
- Тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, шинэ инновациудыг нэвтрүүлсэн бөгөөд умайн хүзүүний хавдар, хөхний хавдрын оношилгоо эмчилгээ хийж, эрсдэлтэй жирэмслэлтийг амбулаторит хянаж байна.
- Өнгөрсөн 5 дугаар сараас эхлэн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг шинээр засварлан, бүрэн тохижуулж, ашиглалтад оруулсан бөгөөд иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог хийж байна.
Гадаад хэлний мэдлэг:
- Орос хэл
- Солонгос хэл
- Англи хэл
Нэмэлт мэдээлэл:
- Монголын Эх Барих Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
- Ази далайн орнуудын Эмэгтэйчүүдийн Хавдрын Нийгэмлэгийн гишүүн
- Ази – Номхон Далайн орнуудын Эмэгтэйчүүдийн Дурангийн Мэс Засалчдын Нийгэмлэгийн гишүүн
- Монголын Хавдрын нийгэмлэгийн удирдах зөвлөл гишүүн
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа