Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цэргийн штабтай хамтран 2021 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдан, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн халагдаж буй залуусаа хүндэтгэн хүлээн авч, ажил хөдөлмөрт зуучлах өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Насан туршийн боловсролын төв, Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран оролцож ажлын байранд зуучлах, сургуульд суралцах боломжуудын талаар зөвлөгөө мэдээлэл өгөв. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, хөдөлмөр эрхлэлтийн “Загвар төв”-өөс зохион байгуулж буй сургалт, Засгийн газраас хэрэгжүүлж буй“Оролцоо” төслийг танилцуулж, сургалтын хэрэглэгдэхүүн бэлэглэлээ.