Дүүг минь суулгаж явсан машин осолдсон гэдгийг хэн ч хэлээгүй, дүүтэйгээ ХОЛБОГДОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА



Цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашины жолооч зам тээврийн осол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, өнөөдөр буюу аравдугаар сарын 17-нд 12:00 цагийн орчимд Хэнтий аймгийн төвөөс Дорнод аймаг руу хөдөлсөн машин замын хажуу руу унажээ. Одоогийн байдлаар зургаан цэрэг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нарийн шинжилгээ хийлгээд байгаа аж. 

Тэгвэл бид Хэнтий аймгаас цэргийн албанд татагдаж, осолд орсон автомашинд зорчиж явсан залуугийн эгчтэй холбогдож, тодрууллаа. Тэрбээр “Дүү минь дөнгөж 18 нас хүрээд цэргийн албанд татагдсан.

Өнөөдөр 08:30 цагт цуглаж, 12:00 цагийн орчимд Дорнод аймаг руу хөдөлсөн. Дүүгийн минь сууж явсан машин Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт зорчиж яваад осолдсон гэнэ. Ослын талаарх мэдээллийг би 23:00 цагийн орчимд цахим сүлжээнээс олж мэдлээ. Ар гэрийнхэнд нь ослын талаар хэн ч хэлээгүй.

Би дүүг минь авч явсан цэргийн дарга руу холбогдож, энэ талаар асуулаа. Холбогдох албаны хүн хэлэхдээ “Хөнгөн бэртсэн зургаан залууг Хэнтий аймаг руу буцаасан.

Биеийн байдал нь хэвийн байгаа залуусыг тээвэрлэж, ангид нь хүргэж өгсөн. Дорнод аймгийн төвд алба хаах залуусыг 20:00 цагт ангид нь хүргэж өгсөн. Санаа зоволтгүй” гэсэн.  

Хэдийгээр одоо зүгээр байгаа ч цаашид сөрөг нөлөө илрэх вий гэхээс айж байна. Маргааш шаардлагатай нарийн шинжилгээ хийлгэх хүсэлт тавина.

Мөн дүүтэйгээ холбогдож, эрүүл байгаа эсэхийг нь өөрөөс нь сонсмоор байна. Дүү минь эрүүл л байгаасай” гэлээ.

  Эх сурвалж: ergelt.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ