Д.Сумъяабазар: Нийслэлийн 420 тэрбумын төсвөөр түгжрэлийг бууруулах боломжгүй



Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өчигдөр  болсон. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэл зөвхөн Улаанбаатар хотод байдаггүй. АНУ-ын томоохон хотууд ч бас түгжирдэг. ОХУ-ын Москва хотын хувьд гэхэд явган зорчилтыг дэмжих бодлого баримталж, нийтийн тээврээ шинэчлэн, уулзваруудыг өргөтгөн, олон түвшнийх болгож, LRT нэвтрүүлэх зэргээр 15 сая иргэнтэйгээ нэгдэн, түгжрэлийг шийдсэн байдаг. Яг л өдгөө бидний ярьж байгаа ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бол сүүлийн 30 жилд хуримтлагдсан асуудал.

Улаанбаатар хот өөрөө автомашиныг бүртгэж, улсын дугаар олгож, газрын бүртгэлийг хийж, бүсчлэл болон хураамжийг тогтоодог байх хэрэгтэй. Тийм учраас хөгжилд саад учруулж буй хуулийг өөрчилж, түгжрэлийг бууруулах чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулна гэдэг боломжгүй, хүрэхгүй. Жишээлбэл, авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй зарим компани огт урьдчилгаа авалгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн. Тэгэхээр төсөв багасах юм бол бүтээн байгуулалтын ажлууд зогсох аюултай. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотын төсөв жил бүр 420 тэрбумаас буурахгүй байх Засгийн газрын тогтоол гарсныг бас тодотгох нь зүйтэй. Цаашид ч мөн хөрөнгийн бусад эх үүсвэр, боломжийг босгохоор ажиллаж байна” гэсэн байр суурь илэрхийллээ.

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ