​Х.Нямбаатар: Хүний зовлон дээр шоу хийдэг моод дэлгэрчээ



Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны хойд замд энэ сарын 10- ны орой Toyota Landcruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь замын эсрэг урсгалд орж нийт 7 автомашины мөргөж, замаас гарч явган хүний замаар явж байсан явган зорчигч “С” “Э”/12 настай, эмэгтэй/ нарыг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан нь олон нийтийн анхаарлыг татаад буй.

 Энэ хүрээнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сайд өөрийн цахим хуудастаа “Хүний зовлонгоор шоу хийдэг моод дэлгэрчээ. Ослын талаар нууж, хаасан зүйл байхгүй. Тээврийн цагдаагийн албанаас өчигдөр мэдээлэл хийсэн. Өнөөдөр ч тайлбар мэдээллийг өгнө. Ослын бичлэгийг бүтнээр нь түгээж байгаа. Осол гаргасан хүнийг яллагдагчаар татах, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт өгсөн” гэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ