П.Сайнзориг: Хэвлэлээр, эсвэл нэрээ нууцалж ШҮГЭЛ ҮЛЭЭЖ болно



УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Нэрээ нууцалж шүгэл үлээж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж шүгэл үлээж болно. Тодорхой эх сурвалжаа нууцлах хамгаалалт хэвлэлийн салбарт байхгүй байгаа. Үүнээс болж мэдээлэл гаргасныхаа дагуу хэлмэгдэх, хавчигдах, шахагдах сөрөг үр дагавар гардаг. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчилж боловсруулж байгаа. Эх сурвалжаа нууцлах асуудлыг ч тусгаж өгч байгаа. Тодорхой хэмжээнд хэлэлцүүлгүүд явж байна" гэлээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ