МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж боомт хариуцсан сайд болон ХНХ-ын сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн.
Тэгвэл УЗ-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаар дэмжсэн байна. Мөн тус ХНХ-ын дэд сайдаар Ганхөлөгийг дэмжлээ.
Одоо УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад дэмжсэнийг Ерөнхийлөгчид танилцуулж байгаа бөгөөд үдээс хойш УИХ-ын чуулганаар оруулж, тангараг өргүүлнэ.
Мөн боомтын сайдад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр яригдаж байсан бол өнөөдрийн хуралдаанаар боомтын сайдын асуудлыг хэлэлцээгүй байна.