Ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо өмнөх оноос 15.6 хувиар ӨСЖЭЭ



НДЕГ-аас Нийгмийн даатгалын сангийн 2022 оны 9 дүгээр сарын дүн мэдээг гаргажээ.

Нийгмийн даатгалын байгууллага 2022 оны есдүгээр сарын байдлаар 2.5 их наяд төгрөгийн орлогыг сандаа төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 105.4 хувиар биелүүлсэн байна.

Мөн нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн сарын байдлаар нийт 676.8 мянган хүний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрт 2.5 их төгрөг олгосон байна.

Тухайлбал, 

  • тэтгэвэрт 2.1 их наяд
  • хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсан эхийн тэтгэмж зэрэгт нийт 116 тэрбум, 
  • хиймэл эрхтэн, протезийн төлбөр болон сувиллын зардалд 1.7 тэрбум,
  • ажилгүй болсон даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжид 53 тэрбум төгрөг олгожээ. 

Ажилгүйдлийн тэтгэмж авсан хүний тоо өмнөх оноос 15.6 хувиар өсөж, тэтгэмжид зарцуулсан хөрөнгө 34.7 хувь нэмэгдсэн байгаа юм. 

Нийгмийн даатгалд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 1.14 сая даатгуулагч хамрагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5%-иар нэмэгдэв.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн дундаж хэмжээ 552.6 мянган төгрөг байна.

Arslan.mn

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ