Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан иргэдийн эх орондоо оношлогдон, эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
Энэ хүрээнд УНТЭ, УХТЭ, ШНУГТЭ-ийн удирдлагууд төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, эмч эмнэлгийн мэргэжилтний хүний нөөцийг чадавхжуулах талаар шат дараатай хэрэгжүүлэх ажлын талаар уулзаж санал солилцов.