2017 онд 80 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол Улсын ХБК-ийг Хөгжмийн их сургууль болгон өргөжүүлэхэд ОХУ-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. ОХУ-ын Хөгжмийн их сургуулийн багш, удирдлагууд ирэх хоёрдугаар сард Монголд ирж, тус сургуулийг их сургууль болгоход ямар хөгжмийн зэмсэг, материаллаг бааз хэрэгтэй талаар судлах юм. Мөн Монгол, Оросын хамтарсан ажлын хэсэг сургалтын хөтөлбөрийг нь их сургуулийнх болгож өөрчлөх юм. Монгол Улсад хөгжмийн чиглэлээр тусгайлан дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль байдаггүй.
Мөн 2017 онд хоёр улсын кино өдрүүд, сонгодог хөгжмийн тоглолт, соёлын өдрүүд, ОХУ-ын Төв номын сан Монгол Улсын Төв номын сан хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.