Олон улсын Виртуэ сангийн сайн дурын эмч нар УНТЭ дээр хүлээн авч санал солилцов



Өнөөдөр Олон улсын Виртуэ сангийн сайн дурын эмч нар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр хүлээн авч уулзан талархал илэрхийлж тэдэнтэй санал солилцов.

Олон улсын Виртуэ сан дэлхийн 72 оронд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах, эмчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сайн дурын үйлс хийх хүсэлтэй эмч нарыг хооронд нь танилцуулах, холбох зорилготой ашгийн бус байгууллага юм. Олон жилийн турш монгол улсын эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд зарим эмч нар нь 14 дэх удаагаа манай эмнэлэг дээр ирж ажиллаж байна.

Сайн дурын үйлс хийж байгаа эдгээр эмч нар болон тэдэнтэй баг болон хамтран ажилладаг УНТЭ-ийн эмч нартаа амжилт, эрүүл энхийг хүсэж, бидний хамтын ажиллагаа олон жил үргэлжлэх болтугай гээд өнөөдрийн уулзалт өндөрлөв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ