Илон Маск “Twitter“-ийн захирлуудын зөвлөлийг ТАТАН БУУЛГАЛАА



Илон Маск "Twitter"-ийн захирлуудын зөвлөлийг татан буулгаж, компанид тавих хяналтаа бэхжүүлэв. Тэрбумтан өнгөрсөн долоо хоногт тус компанийг 44 тэрбум доллараар худалдан авах хэлэлцээрийг дуусгаж, гүйцэтгэх удирдлагыг гартаа авсан юм. Дэлхийн улс төрчид, сэтгүүлчдийн өргөнөөр ашигладаг нийгмийн сүлжээнд хяналтаа тогтоосны дараа хийх шинэчлэлд твиттерийн данс баталгаажуулах өөрчлөлт, мөн ажлын байрыг цомхотгох зэрэг багтаж байна.

“Вашингтон Пост” сонины мэдээлснээр, компанийн нийт ажилчдын 25 хувьд нөлөөлж болзошгүй цомхотголын эхний ээлжийн асуудлыг хэлэлцэж буй аж. Илон Маск тус компанийг худалдан авсан эхний өдрөө гүйцэтгэх захирал Параг Агравал,  санхүүгийн албаны захирал Нед Сегал, Хууль эрх зүйн бодлого, аюулгүй байдал хариуцсан дэд захирал Вижая Гадде нарыг ажлаас чөлөөлсөн юм. Мөн албан ёсны хаяг болохыг баталгаажуулдаг цэнхэр тэмдэг ашиглахын тулд сард 20 ам.долларын хураамж төлөх шийдвэр гаргажээ. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ