Сайн дураараа архинаас татгалзах “ИТГЭЛ“ төслийн 2-р ээлж амжилттай явагдаж байна



Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн санхүүжилтээр НЦУГ, НЭМГ, Аддиктлогийн Төв хамтран архинд донтох эмгэгтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “ИТГЭЛ” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Итгэл төслийн хувьд 2022 оны 9-р сарын 17-ноос эхлээд гурван сарын хугацаатай явагдаж байгаа бөгөөд төслийн хоёрдугаар ээлж нь 10 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн явагдаж байна. Энэ удаагийн ээлжинд эмэгтэйчүүд хамрагдаж байгаа бөгөөд хорт зуршлаасаа сайн дураар салахад мэргэжлийн эмч, зөвлөхүүдтэй хамтран хичээж байгааг онцлож байв. 

"Итгэл" төслийн хоёрдугаар ээлж нь 11 дүгээр сарын 21-ны өдөр дуусах юм. Үргэлжлүүлээд гуравдугаар ээлжийг хүлээн авах бэлтгэл ажлыг НЦУГ-аас хангаж, мөн сайн дурын дан эмэгтэйчүүдийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын өнцөг булан бүрээс "Итгэл" төсөлд хамрагдъя, хэрхэн, яаж хамрагдах вэ гэсэн иргэдээс санал хүсэлтүүд ирж байгаа тул цаашид төслийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймагт хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн зохион байгуулагч нараас хэлж байв. 

Ташрамд дурдахад Итгэл төслийн нэгдүгээр ээлжинд Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар гэх дүүргүүдийн нийтдээ 36 иргэн хамрагдсан. Олон улсын арга зүйд суурилсан 28 хоногийн тусгай хөтөлбөрөөр сургалт, эмчилгээ үйлчилгээг амжилттай үзүүлжээ. Тухайлбал, эм болон сэтгэл заслын хосолсон хөтөлбөр боловсруулж, хордлого тайлах эмчилгээ хийж, бясалгал, иог, дуун эмчилгээ болон гэр бүлийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулан ажиллаж байгаа юм. 

 

 

  Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ