Монгол Улсын Ерөнхийлөгч анхан шатны шүүхийн 12 шүүгчийг томиллоо



Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр зарлиг гарган дараах нэр бүхий 12 хуульчийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ. Шинээр томилогдсон шүүгч нар тангаргаа өргөн, ажлаа хүлээн авсан байна.

Arslan.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны  долоодугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 24 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарласан. Улмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нөөцөд бүртгэлтэй бөгөөд сонгон шалгаруулалтын оноогоороо хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа  Монгол Улсын Ерөнхийлөгчид 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр хүргүүлээд байсан юм. Үүнээс дээрх 12 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томилсон байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхүүдэд шүүгчийн сул орон тоог нөхөх дараагийн сонгон шалгаруулалтыг зарласан. Энэ сарын 7-ны өдрөөс нэр дэвшигчийн материалыг хүлээн авч эхлэх юм. Мөн дээрх хугацаанд дахин шинээр сул орон тоо гарвал тус сонгон шалгаруулалттай хамтатган зохион байгуулна. Шүүхийн тухай хуулийн дагуу бүх шатны шүүхүүдийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг ийнхүү тасралтгүй зохион байгуулж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ