ПРОКУРОР: Баривчлагдсан иргэдийн зан үйлд нөлөөлөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулна



Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар “Баривчлах байрны дотоод журам”-д заасны дагуу баривчлагдсан иргэдийн зан үйлд нөлөөлөх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтыг зохион байгуулж ажиллахад анхаарах асуудлын талаар ярилцаж, цаашид нэгдсэн хөтөлбөр бүхий оновчтой, үр дүнтэй сургалтуудыг хийхээр шийдвэрлэсэн байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ