Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байж болзошгүй хоёр иргэнийг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын гуравны өдөр /2022.11.03/ цагдаагийн шөнийн эргүүлийн алба хаагчид сэжиг бүхий будаг шингэлэгч үнэрлэж байсан 2 иргэнийг шалгахад хоёулаа мансуурсан байдалтай байжээ. Тиймээс тухайн иргэдийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Шалгалтаар тухайн этгээдүүд нунтаглаж бэлдсэн өвс биедээ авч явсныг мөн илрүүлсэн аж. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа