МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан сая дууслаа. Өнөөдрийн хуралдаанаар намын бага хурлын товыг хэлэлцжээ. Улмаар ирэх арванхоёрдугаар сарын 06-ний өдөр хуралдуулахаар товлосон байна.
Түүнчлэн Дэлхийн социнтерний дэд даргад Ц.Мөнх-Оргил гишүүнийг дэвшүүлэх асуудал болон МАН-ын гадаад харилцаатай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Харин Боомт хариуцсан сайд болон УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцээгүй байна.