ЭХЭМҮТ-д Хүүхэд судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлалын чиглэлээр 100 гаруй эмч шинээр элсэн суралцаж байна



Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь  Хүүхэд судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлалын чиглэлээр төгсөлтийн дараах үндсэн, төрөлжсөн мэргэшлийн ба мэргэжил дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулсаар энэ жил 24 дэх зохион байгуулж байгаа.

Тэгвэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “БАГШ ШАВИЙН БАРИЛДЛАГА” хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгууллаа. 

Энэхүү үйл ажиллагаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор Ш.Алтантуяа, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Д.Энхмаа, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Хүүхэд судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Т.Болормаа, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Х.Цолмон, Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор П.Жамьян, ЭХЭМҮТ-ийн Хүүхэд судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш нар, шинээр элсэн суралцаж буй резидент эмч нар оролцлоо. 
Энэ хичээлийн жилд үндсэн мэргэшлийн сургалтад хүүхэд судлалаар 34, эх барих, эмэгтэйчүүд судлалаар 22, төрөлжсөн мэргэшлийн 25, мэргэжил дээшлүүлэх сургалтад 26 эмч шинээр элсэн суралцаж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ