Төрийн банк шинэчилсэн И-Биллинг ашиглан цаг заваа хэмнээрэй



Монгол орон даяар 500 орчим салбар нэгжтэй Төрийн банк цаасгүй, цахим үйлчилгээг ашиглан эх дэлхийгээ хайрлан ногоон технологийг ашиглахыг уриалдаг билээ. Энэ хүрээнд Төрийн банкнаас харилцагчдаа И-Биллингийн шинэчилсэн үйлчилгээг ашиглан банканд ирэлгүйгээр цаг заваа хэмнэн хэрэглээний төлбөрөө компьютер, гар утас, АТМ-ыг ашиглан хялбар төлөх боломжийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Өмнө нь зөвхөн Төрийн банкны харилцагчид И-Биллингийн үйлчилгээг ашиглах боломжтой байсан бол шинэчилсэнхувилбар нь аль ч банкны харилцагчид дурын банкны карт болон QPay-ээр хэрэглээнийхээ төлбөрийг төлөх боломжтой болжээ.

Мөн Төрийн банк саяхнаас харилцагчийн зөвшөөрөлтэйгөөр emongolia системээр дамжуулан үйлчилгээ үзүүлж эхэлсэн нь харилцагчийн цаг завыг хэмнээд зогсохгүй цаасан технологийг халж цахим системд шилжих томоохон алхам болсон байна. Төрийн банкны харилцагч та байр, цахилгаан, контор, СӨХ, интернэт, IPTV гээд бүх төлбөрөө аль ч банкны картаар, QR уншуулан төлөөрэй. 

Банканд дугаарлах цагаа хэмнэж, цахим эрин ногоон технологид хамтдаа... 

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа - Төрийн банк 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ