“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” үзэсгэлэн 23 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа



Эрүүл мэндийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2022” гурван өдөр үргэлжилж, өчигдөр шилдэгүүдээ шалгарууллаа. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Батбаяр болон эмнэлгийн удирдлагууд болон бусад албаныхан оролцлоо.
 


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг 
хэлсэн үгэндээ  “Бид эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнг 23 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн үзэсгэлэнгийн хамгийн том онцлог нь олон улсын түвшинд хийх суурь тавигдсан гэж хэлж болно. Өнөөдрийн үзэсгэлэнд БНСУ-аас эрүүл мэндийн салбарын 11 эмнэлэг бие даан оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан бол ирэх жилийн үзэсгэлэнд Турк улсаас хэд хэдэн эмнэлэг оролцох хүсэлт тавьсан байна. ЭМЯ-аас салбарын цахим шинэчлэлийг хийх зорилготой ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 15-нд “Цахим эрүүл мэндийн технологи-2022” үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд орон нутгийн иргэд ч тус үзэсгэлэнд цахимаар оролцох боломж бүрдэнэ.”  гэдгийг онцоллоо.
 
Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 13 эмнэлэг, эмнэлгийн тоног, төхөөрөмжийн 14 байгууллага, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх 41 байгууллага нийт 80 орчим байгууллага оролцож, эрүүл мэндийн салбарт нэвтэрсэн шинэ техник технологи, эмчилгээ, оношилгооны арга, аргачлалаа танилцууллаа.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ