О.Солонго: Хүүхдийн нас бага байх тусам өндөр халуурах магадлалтай бөгөөд шингэн сайн уулгана



ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн их эмч  О.Солонго дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

Хүйтэн сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байна.

Хүүхдийн халууралтыг дөрөв хуваан авч үздэг.

  • 37.3-37.9 хэм байвал хөнгөн
  • 38-38.9 дунд
  • 39-39.9 өндөр
  • 40 хэмээс дээш бол маш өндөр гэж үзнэ.

Гэрийн нөхцөлд хүүхдийн халууныг халууны шилээр суганы хонхорт хийж үзнэ.

Хүүхдийн нас  бага байх тусам өндөр халуурах магадлалтай байдаг. Хөнгөн хэлбэрийн халууралтын үед гэрийн нөхцөлд  хүүхдэд шингэн зүйл сайн уулгана. Хүйтэн жин тавьж, хувцсыг нимгэлэх арга хэмжээг авна.

Халууралтыг дотор нь УЛААН, ЦАГААН гэж хоёр ангилдаг. Улаан халууралтын үед хүүхдийн хацар улайж, гар хөл нь халуу оргин шинжүүд илэрнэ. Хүйтэн буюу цагаан халууралтын үед цонхийж, гар хөлийн үзүүр хүйтэн болно. Халууралтын үед хүүхдийн суганы хонхорт халууны шилийг найдвартай хэмжих хэрэгтэй.

Хүүхэд өндөр халуурч байгаа үед эмийн эмчилгээ хийнэ. Харин 38.5-аас доош халуурсан тохиолдолд халуун бууруулах эмийн эмчилгээг хийлгүй механик аргуудыг хэрэглэнэ. Үүнд, жинд нь тооцож шингэн сайн уулгана. 10 кг жинтэй хүүхэд цагт 100 мл шингэн ууна гэж тооцоолоод өгөх хэрэгтэй.  Мөн хувцсыг нимгэлнэ, хүйтэн бүлээн жин тавина.

Харин 38.5-аас дээш халуурвал насанд нь тохирсон эмийн уулгана. Хэрэв хүүхэд өмнө нь халуураад татаж байсан бол 38.5 хүртэл хүлээлгүй 37.5, 38 хүрсэн бол халуун бууруулах эмийг өгнө.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ