УНТЭ-ийн “Гэмтэл согог судлалын эрдмийн чуулган“-д гадаад, дотоодын 130 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна



Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн 10,11 жилийн ойн хүрээнд "Гэмтэл согог судлалын 24 дүгээр эрдмийн чуулган “Гэмтэл-согогийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах” уриатайгаар өнөөдөр эхэллээ.

Эрдэмийн чуулганд 21 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, ГССҮТ, ТТАХНЭ зэрэг улсын хэмжээнд гэмтэл согогийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нийт 130 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, салбарын цаашдын хөгжлийнхөө асуудлаар хамтдаа хэлэлцүүлэг өрнүүлж, шинээр нэвтэрсэн эмчилгээ үйлчилгээ, ололт амжилт алдаа оноогоо хамтдаа дүгнэн хэлэлцэж байна. 

Хоёр өдөр үргэлжлэх чуулганыг энэ жил УНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн Яс үений мэс заслын тасаг, ГССҮТ, ГСЭМХ, Эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байна.

Arslan.mn

Эрдмийн чуулганыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн яамнаас төвлөрлийг сааруулж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд зөвхөн ГССҮТ дээр төвлөрдөг байсан яс, үе сэргээх мэс заслыг УНТЭ үзүүлж, Хэрх үе судлал, үе сэргээх төвийн Яс үений мэс заслын тасаг байгуулагдан тусламж үйлчилгээг үзүүлж, маш олон шинэ дэвшилтэт технологи, аргуудыг нутагшуулсан.

ГССҮТ-ийн эмч нарын багтай хамтран манай эмч нар стандарт, эмнэлзүйн зааврыг боловсруулсан.  Энэ төрлийн тусламж, үйлчилгээг УНТЭ-т нутагшуулсан Хэрх үе судлал, үе сэргээх төвийн дарга М.Отгонбаяр болон нийт эмч, мэргэжилтнүүдэд  түүхт ойн баярын мэнд хүргэж байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mnУНТЭ-ийн Хэрх үе судлал, үе сэргээх төвийн дарга М.Отгонбаяр “ Манай төв нь хэрх судлал, холбогч судлал, үе сэргээх, солих мэс заслын эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.  Өнөөдрийн чуулганаар гэмтэл согог судлалын  салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ үйлчилгээ, ололт амжилтаа хэлэлцэж байна. 

2012 оноос эхлэн 10 жилийн хугацаанд өнөөдрийн байдлаар манай баг 6000 гаруй хүнд үе солих мэс засал хийж, хөлтэй болгосон.” гэв.

Чуулганаар Монгол Улсын гэмтэл согог судлалын практикт орчин үеийн дэвшилтэт технологи, нэвтрүүлсэн шилдэг эмч, эрдмийн бүтээлүүдийг шалгаруулах юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ