Төрийн банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийлээ



Системийн нөлөө бүхий банкнуудаа манлайлан өнгөрсөн жил ХК-ийн хэлбэрт шилжиж байсан Төрийн банк дөрөвдүгээр сарын 29-нд буюу өнгөрсөн бямба гарагт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа Корпорэйт зочид буудлын “Эвент холл” танхимд зохион байгууллаа. 

Ээлжит хурлаар Төрийн банкны 2022 оны үйл ажиллагааны болон Санхүүгийн тайлан, Ногдол ашиг хуваарилсан, Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаарх танилцуулгатай танилцсан байна. Мөн тус хурлаар үндсэн таван асуудал болох Төрийн банкны 2022 оны Үйл ажиллагааны болон Санхүүгийн тайланд ТУЗ-өөс гаргасан дүгнэлт, Төрийн банк ХК-ийн хувьцааг үе шаттай нэмж гаргах, Хяналтын зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах, Хувьцаа эзэмшигчдийн хурлын журам, ТУЗ-ийн ажиллах журмыг баталсан байна.

Төрийн банк нь 2022 онд 97.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2023 оны I улирлын байдлаар 24.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм. 

Монгол орон даяар 500 орчим салбар 4000 гаруй ажилтан 2.3 сая харилцагчтай Төрийн банк нь 2022 оны өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр хувьцаагаа олон нийтэд танилцуулан анхны арилжаагаа “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан олон нийтэд санал болгон анхдагч зах зээлийн захиалгыг 304.6 хувийн биелэлттэй давуулан биелүүлж Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байсан билээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ