Өнгөрөгч наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 20 хоног авто машиныг тэгш сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан нь энэ долоо хоногт дуусгавар болно.
Тодруулбал, эл хэрэгжилтийн хугацаа өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдрийн 20.00 цагаар дуусгавар болох юм.
Тухайлбал,
Наймдугаар сарын 26, 28, 30 есдүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд ТЭГШ буюу 0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцсон юм.
Харин наймдугаар сарын 27, 29, 31 есдүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд СОНДГОЙ буюу 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцлоо.