Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийн боловсролд анхаарч “Эрүүл иргэн хадгаламж”-ийг зах зээлд нэвтрүүлсэн. Тус бүтээгдэхүүн нь иргэдийг хадгаламжтай байхыг уриалж Төрийн банканд хадгаламж нээлгэн тодорхой хугацаанд тогтмол хуримтлал хийснээр Монголын болон БНСУ-ын эмнэлгүүдэд Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 20-30 хувийн хөнгөлттэй үнээр хамрагдах боломжийг олгодог юм.
Тэгвэл Төрийн банк цар хүрээгээ тэлж “KOREA MEDICAL INSTITUTE” буюу KMI эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. KMI нь БНСУ-ын хэмжээнд цар хүрээгээрээ томоохондоо ордог 40 жилийн түүхтэй 8 лаборатори бүхий глобал эмнэлэг бөгөөд эрүүл мэндийн үзлэг үйлчилгээг 197-н нарийн мэргэжлийн эмч, 2000 гаруй мэргэшсэн эмч эмнэлгийн ажилтнуудаараа дамжуулан үзүүлдэг аж. Мөн тус эмнэлгээр дамжуулан Солонгосын улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдтэй холбогдох боломжтой.
Төрийн банкны “Эрүүл иргэн хадгаламж”, “Эрүүл иргэн карт”-тай харилцагчид нь KMI-н Чежү хот дах салбараар БНСУ-ын виз авах гэж хүлээлгүй түргэн шуурхай үйлчлүүлэн, үзлэг шинжилгээнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Үүнээс гадна KMI эмнэлгээс тусгайлан гаргасан 4 төрлийн эрүүл мэндийн багцаас сонгон Монгол Улсаас БНСУ-ын Чежү хотын салбарт хандан урьдчилан сэргийлэх үзлэгтээ орох боломжтой болж байна.
Тус үйл ажиллагаанд Төрийн банкнаас Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Тэргүүн дэд захирал Д.Сугар, Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтсийн захирал Б.Одбаясал нар оролцсон бол KMI эмнэлгээс Бизнес стратеги, төлөвлөлтийн газар хариуцсан захирал Kwang Bae Lee, бизнес стратегийн Хэлтсийн дарга Hyeon Ah Hong, ОУ-ын бизнесийн стратегийн Менежер Jisoo Lee болон Эрүүлийн хамгаалах төвийн менежментийг дэмжих Хэлтсийн дарга Seong Seok OH нар биечлэн оролцлоо.
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк