Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй “Эрүүл мэндийн технологи-2023” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2023-09-22/ “Мишээл экспо”-д боллоо.
Тэгвэл тус олон улсын үзэсгэлэнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг оролцож, эмчилгээ оношилгооны дэвшилтэд технологийг танилцуулж байна.
Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд БНСУ, БНХАУ-ын 17 компани, 30 гаруй орны эм, эмнэлгийн хэрэгслийн төлөөлөгчийн газар, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн 16 эмнэлэг,эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх 50 орчим байгууллага оролцож байна.