Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн эмч нарын хоёр дахь баг Говьсүмбэр, Дорноговь аймгийг зорилоо



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх үүргийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд лавлагаа шатлалын эмнэлгүүдээс баг гарч, хөдөө орон нутагт ажиллаж байна.

Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн/УНТЭ/ хоёр дахь ээлжний багийнхан өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь аймгийг зорилоо.  

Arslan.mn

УНТЭ-ийн Эмнэлзүйн албаны дарга Л.Ундармаа энэ үеэр “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах хүн амын нэмэгдүүлэх чиглэлээр УНТЭ нь  Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг долоон аймагт эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг хийнэ. Эмч нарын эхний баг өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт очиж ажиллаад ирсэн бол энэ удаа Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллах 15 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч байна. Бид энэ үеэр хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна хүн амыг эрт, илрүүлэг үзлэг оношилгоо шинжилгээнд хамруулна. Сүүлийн жилүүдэд халдварт бус өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул зүрх судас, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмч нар явж байна. Хөдөө орон нутгийн 18-60 насны иргэдийг эрт илрүүлэг үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна өмнө нь эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд ороод өвчлөлтэй гарсан иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг хийнэ. Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай УНТЭ-ийн нарийн мэргэжлийн баг, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, ХӨСҮТ-ийн халдвартын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллах учраас та бүхэн эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдаарай.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

УНТЭ-ийн Хоол зүйч Э.Санчир:

УНТЭ-ээс эрт илрүүлэг, үзлэг оношилгоог орон нутагт очиж хийхдээ тухайн орон нутагт ямар өвчлөл их байгаа судалгааг хийж, тухайн онцлогт нь тохируулан эмч нарын багийг гаргаж ажиллаж байна. Хөдөө орон нутагт халдварын бус өвчлөл буюу илүүдэл жин, чихрийн шижин зэрэг өвчлөл их байна. Энэ нь бидний амьдралын хэвшлээс 100 хувь хамаардаг. Тийм учраас миний бие иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин, эмгэгтэй тохиолдолд ямар хоол хүнс хэрэглэх, юун дээр анхаарах ёстой талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана.

Тус эмнэлэг Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймагт ажиллах бөгөөд эхний ээлжийн баг Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдэд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоо хийсэн юм.

Arslan.mn Arslan.mn

 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ