"Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу бүх нийтийн баярын өдрүүдэд автозамын хилийн боомтууд амардаг.
Энэ дагуу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу энэ сарын 29-нд БНХАУ-тай хиллэж буй автозамын боомтууд амрах аж.
Хилийн боомтууд энэ сарын 30, 31-нд хэвийн ажиллаад шинэ оны эхны өдөр буюу ирэх сарын 1-нд мөн амарна. Харин төмөр замын болон агаарын тээвэр хэвийн ажиллах юм байна.