Өнөөдөр жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохионо



Бидний өвөг дээдэс байгаль дэлхий болон дөрвөн улирлын ааш араншинг удам дамжин ажиглаж, түүнийхээ дагуу ажил амьдралаа зохицуулсаар ирсэн. Жил бүрийн 12 дугаар сарын 22-ны өдөр дэлхийн хамгийн богино өдөр болон урт шөнө тохиодог. Энэхүү үзэгдэл ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт илүү ажиглагддаг байна. Учир нь дэлхий хойд хэсэг рүүгээ энэ үед хамгийн их хазайсан байдаг учир нарны тусгал энэ хэсэгт өдөртөө хамгийн бага очиж тусдаг байна. Үндсэндээ хойд тулд  24 цагийн турш шөнө үргэлжилдэг гэсэн үг юм. Монгол орны хувьд өвлийн дунд сарын энэ өдрийн урт нь 7 цаг 20 минут орчим үргэлжилдэг байна.

Хүн төрөлхтөн жилийн хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог энэхүү үзэгдлийг олон мянган жилийн өмнөөс ажиглаж ирсэн байна. Эртний Маяачууд одоогийн Мексик улсын нийслэл хот болох Мехико буюу тухайн үеийн Тулум хэмээх хотноо өвөл болон зуны нар буцах үзэгдлийг тохиож байгааг мэдэгдэх тусгай төхөөрөмжийг бүтээж байсан байна. Эртний Ромд энэхүү өдрийг Брумалиа хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан гэдэг.

Германы газар нутгаас олдсон 7000 жилийн өмнөх Госекийн цагираг хэмээх төхөөрөмж нь мөн адил өвөл болон зуны улирлын өдөр, шөнийн урт богины хэмжээг яг заадаг байсан ажээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ