УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлэг шалгалтын 200 хуудас материал болон Хөгжлийн банкны зээлийн эрсдлийн чанарын тайлантай холбоотой завсарлага авсан. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдрийн хуралдааныг даргалж байсан. Тэрбээр АН-ын бүлгийн завсарлага авах саналыг хүлээж авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээд, үүсээд буй нөхцөл байдлыг тооцож үзээд завсарлагын хугацааг дахин тогтох нь зүйтэй гэж үзсэн.
Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас “Хууль тогтоомжийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжих нөхцөл байдал хангагдсан эсэх талаар” Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.