“National Geographic” сэтгүүлээс оны хамгийн ЦАРАЙ муутай амьтаныг тодруулжээ



“National Geographic” сэтгүүл энэ оны хамгийн царай муутай амьтныг тодруулжээ. Энэ жагсаалтад хоёр толгойтой акул, навчин хэлбэрт аалз, могой аалз, цагаан анааш болон 500 жилийн настай Гринландын акул орсон байна. Жагсаалтыг далайн гүнд амьдардаг цэнхэр чимаера загас тэргүүлжээ. Сүнс шиг цагаан хэмээн мэргэжилтнүүд тодорхойлсон учраас энэ амьтныг “сүнсэн акул” гэж нэрлэх болсон байна. Калифорнийн далайн эргийн ойролцоо 2000 метр гүнээс олдсон энэ загасыг анх 2002 онд бүртгэж авсан ч өдий хүртэл бичлэгт дүрс нь үлдээгүй аж. Тэгвэл энэ сарын эхээр 1.2 метр урт сүнсэн акулын дүрсийг камерын дүрсэнд буулгаж авснаа эрдэмтад баталж, цахим сайтад байршуулсан юм.
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ