“2017 онд Хятад, Оросын хамтын ажиллагаа ӨРГӨЖИН тэлнэ”



БНХАУ нь ОХУ-ын худалдааны хамгийн том түншээр зургаан жил дараалан тодорсон бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлт бууж байгаа хэдий ч хоёр улсын хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлэх төлөвтэй байгааг БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Ли Хуй тэмдэглэв. ОХУ-аас Хятад улсад эрчим хүч, өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа бөгөөд дэлхийн зах зээлд түүхий эдийн ханш унаж байгаа ч хоёр талын харилцаа тогтвортой байна хэмээн тэрбээр Оросын “Interfax” агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
ОХУ-д оруулж буй Хятадын шууд хөрөнгө оруулалт 10 тэрбум доллар хүрсэн бол тус хоёр улс 90 тэрбус доллар өртөг бүхий 66 төслийг нэн түрүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Элчин сайд Ли Хуй мэдээллээ.
БНХАУ-ын санаачилсан “Бүс ба зам” санаачлага болон ОХУ тэргүүтэй Евзарийн эдийн засгийн холбоог уялдуулан хөгжүүлэхээр хоёр улсын удирдагчид 2015 онд тохиролцсон нь олон салбарын хамтын ажиллагаанд таатай нөхцлийг бүрдүүлж буй аж.
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ