Энэ удаагийн парламент дэргэдээ нийт 10 дэд хороотой байх нь. Дэд хороодын бүрэлдэхүүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлаад буй. Эдгээр хороог хэн хэн удирдаж, хэчнээн гишүүнтэй байх талаарх мэдээллийг хүргэе.
Хүний эрхийн дэд хороо:
УИХ дахь намын бүлгүүдийн саналыг харгалзан тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энхболд нар багтжээ.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо:
Тус дэд хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байна. УИХ дахь МАН, Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг үндэслэн дэд хороог УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарын бүрэлдэхүүнтэй.
Ёс зүйн дэд хороо:
УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг УИХ дэмжин батлав.
Нутгийн удирдлагын дэд хороо:
УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Жавхлан, Б.Наранхүү, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Ундармаа, Э.Цэрэнбат, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй.
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо:
УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулдаг. Иймээс тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар харьяалагдах аж.
Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо:
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй батлав.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо:
Тус дэд хорооны бүрэлдэхүүнд намын бүлгүүдийн саналыг үндэслэн УИХ-ын гишүүн Б.Батзориг, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, А.Сүхбат, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нарыг харьяалуулан баталсан байна.
Тусгай хяналтын дэд хороо:
Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлдэг.
Тус дэд хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд намын бүлгийн саналын дагуу УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарыг харьяалуулан баталжээ.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо:
Тус дэд хороо нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. УИХ дахь намын бүлгүүдээс ирүүлсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, С.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, С.Эрдэнэ нарыг харьяалуулан баталлаа.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо:
Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа нарыг харьяалуулан баталжээ.