Шведийн “IKEA” компаний үйлдвэрлэсэн шүүгээнүүд хэмхрэн нурсны улмаас гурван хүүхэнд дарагдаж амиа алдсан хэргийг шүүх хэлэлцэхээс өмнө тус компаниас хохирогч хүүхдүүдийн ар гэрийнхэнд 50 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болсон тухай албан эх сурвалж мэдээллээ.
“Тохиролцоо ёсоор 50 сая ам.долларыг гурван гэр бүлд хувааж олгоно” гэж тус товчооноос гаргасан мэдэгдэлд дурджээ. Түүнээс гадна “IKEA” компаны АНУ-ын хүүхдийн эмнэлгүүдэд 100 мянган ам.доллар хандивлахаар шийдвэрлэсэн байна. Мөн хүүхдийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Америкийн сангуудад 100 мянган ам.доллар шилжүүлэхээр болжээ. Өнгөрсөн зун тус компани АНУ болон Канадад борлуулж буй 36 сая ширхэг “Мальм” загварын шүүгээг эргүүлэн татахаа мэдэгдсэн байна.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа