Баяраар идсэн ХООЛОО шингээхийн тулд дөрвөн цаг алхах шаардлагатай



Эрүүл мэндийн мэргэжилтнүүд шинэ жилийн баярын хоолоо шингээж, биед хуримтлагдсан илүү калорийг шатаахын тулд хийвэл зохих дасгал, сургуулилтын зөвлөмж гаргажээ. Улс орон бүр шинэ жилийн баяраар уламжлалт болон дуртай хоол хүнсээ бэлтгэж иддэг билээ.
Лондонд төвтэй нийгмийн эрүүл мэндийн “Рояал” нийгэмлээс гаргасан зөвлөмжид илчлэг ихтэй хоолыг зохистойгоор шингээхийн тулд хамгийн багадаа дөрвөн цаг алхаж, хагас цаг дасгал сургуулилт хийх шаардлагатай аж. Шинэ жилийн баяраар нэг хүн дунджаар зургаан мянган калорийн илчлэгтэй хоол хүнсийг гурван удаагийн давтамжтайгаар иддэг байна. Баярын хоол хүнсэнд багтдаг бялуу, цацагт хяруулын мах, жигнэмэг зэргийн илүүдэл илчлэгийг шатаахын тулд хоёр цаг цанаар гулгах хэрэгтэй мөн сануулжээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ