МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол өнөөдөр /2016.12.23/ болж, 2016 оны спортын салбарын шилдгүүдийг шалгарууллаа. Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар Д.Отгондалай, шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар Д.Сумъяа, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар Х.Эрдэнэт-Од нар тус тус шалгарсан байна.
Дээрх гурван номинациас гадна шилдэг баг, шилдэг залуу тамирчныг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, тус холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг юм.
“Бөртэ чоно” наадмын шилдгүүдийг танилцуулъя.
ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:
- Д.ОТГОНДАЛАЙ /бокс/ “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Олимпийн эрхийн тэмцээний аварга.
ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:
- Д.СУМЪЯА /жүдо/ “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Азийн аварга, "Мастерс" тэмцээний аварга, Дэлхийн чансааг тэргүүлэгч.
ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:
ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:
- Э.СОДНОМПИЛЖЭЭ /пара пауэрлифтинг/ Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт.
- Б.УУГАНХҮҮ /пара жүдо/ Рио-2016 паралимпийн наадмын хүрэл медальт
ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:
- Д.ОТГОНЦЭЦЭГ /чөлөөт бөх/ ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга
- М.АНХЦЭЦЭГ /хүндийг өргөлт/ “Рио-2016” олимпийн наадмын 8-р байрын шагналт, Ази тивийн аварга, Залуучуудын дэлхийн аварга
ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:
- Ч.БАЗАРСҮРЭН /пара жүдо/
- Д.БАТСҮРЭН /бокс/
ОНЫ ШИЛДЭГ БАГ:
- 3х3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг /Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт/
ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН:
- Б.ТЭГШБАЯР /налуу замын дугуй/ Өсвөр үеийн дэлхийн аварга
ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ХОЛБОО:
- Монголын жүдо бөхийн холбоо
ОНЫ ШИЛДЭГ ХОЛБОО:
- Монголын шатрын холбоо
- Монголын боксын холбоо
ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ:
- Х.Баттулга /Монголын жүдо бөхийн холбоо/
ОНЫ ШИЛДЭГ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:
- Г.Ерөөлбат /Монголын гимнастикийн холбоо/
ОНЫ ШИЛДЭГ ШҮҮГЧ
- М.Бөхбат /Монголын жүдо бөхийн холбоо/
ОНЫ ШИЛДЭГ СПОРТЫН МЕНЕЖЕР
- Б.Хосбаяр /Монголын туялзуур сэлэмний холбоо/
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа