Ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгоно



Ахмадуудад 50-250 мянган төгрөгийн Насны хишиг олгох харилцааг зохицуулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэллээ.

Монгол Улсад 121 мянган ахмад настан бий. Хуулийн хүрээнд 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80  мянган төгрөг олгох юм. Мөн 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн Насны хишиг олгох юм. Хишгийг жилд хоёр удаа буюу Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын үеэр олгоно. 2017 оны төсөвт Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ